“Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” баримт бичгийн шинэчлэлийг нийтэд танилцуулах үндэсний форумд оролцлоо.
- TFM Tech
- Dec 2
- 1 min read
Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” баримт бичгийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах үндэсний форумыг 11-р сарын 5-нд зохион байгуулж, уг арга хэмжээнд манай Илгээлтийн багш НҮТББ оролцлоо.
Тус форумд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өргөн хүрээнд оролцлоо.

Форумын үеэр манай байгууллагын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг “Шийдэлч сурагч” (Catalyst Student) төслийн хүрээнд хүүхэд, залуучуудад уур амьсгалын боловсролыг хэрхэн олгож байгаа туршлага, хувь нэмрээ хуваалцан, улс даяар уур амьсгалын боловсролыг түгээхийн чухлыг панел хэлэлцүүлэг дээр ярьсан юм.
Энэхүү форум нь Монгол Улсын NDC 3.0-ийг хэрэгжүүлэхэд олон талт оролцооны ач холбогдлыг харуулсан, хүүхэд болон залуучуудын дуу хоолой, оролцоог бодитойгоор тусгасан чухал үйл явдал боллоо.




Comments