top of page
МАНАЙ ХӨТӨЛБӨР

RURAL SCHOOL
LEADERSHIP PROGRAM

Бид хамтын манлайллаар системийн өөрчлөлтийг
бий болгох боломжтой гэж итгэдэг.

rural_hear.png

“RURAL SCHOOL LEADERSHIP PROGRAM“ ГЭЖ ЮУ ВЭ?

Бид хамтран ажиллаж буй сургуулийн удирдлагууддаа зориулан “Rural School Leadership Program” буюу “Орон нутгйин сургуулийн удирдлагыг чадавхжуулах хөтөлбөр”-ийг үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

ХӨТӨЛБӨРИЙН
ТУХАЙ

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан бид хамтран ажиллаж буй орон нутгийн сургуулийн удирдлагыг Улаанбаатар хотноо цуглуулж дараах агуулгын хүрээнд сургалт зохион байгуулдаг:

Teach for Mongolia хөтөлбөрийн танилцуулга

Удирдлагын манлайллын ур чадвар

Байгууллагын соёл

Эцэг эх болон орон нутгийн иргэд, байгууллагуудтай үүсгэх хамтын ажиллагааг сайжруулах

Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын жишиг сургуулиудтай танилцах, туршлага судлах аялал

Сургуулиуд хоорондоо танилцаж тасралтгүй суралцах холбоог бий болгох

ХӨТӨЛБӨРИЙН
ХЭРЭГЖИЛТ

2024 он

RSLP 2024

Сургуулийн удирдлагуудад зориулагдсан хөтөлбөрийг анх удаа 2024 онд Hobby School of Ulaanbaatar болон Шинэ Эрин сургууль хамтран хэрэгжүүлэв.

7 аймаг

8 сум

8 сургууль

20+ удирдлага

1 өдрийн сургалт, сургуультай танилцах аялал

RSLP 2025

Орон нутгийн сургуулийн удирдлагыг Улаанбаатар хотноо цуглуулж 2025 онд хөтөлбөр PwC Mongolia - PWC Academy, IIE - Institute of International Education, Монгол Улсын Их сургууль, Гёте олон улсын дунд сургууль хамтран амжилттай хэрэгжлээ.

6 аймаг

9 сум

10 сургууль

30+ удирдлага

3 өдрийн сургалт, сургуультай танилцах аялал

2025 он

bottom of page