МАНАЙ ХӨТӨЛБӨР
"GOOGLE CERTIFIED EDUCATOR" ХӨТӨЛБӨР
“Google Certified Educator” хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм.

“GOOGLE CERTIFIED EDUCATOR PROGRAM“ ГЭЖ ЮУ ВЭ?
Бид Google For Education, Боловсролын ерөнхий газар, iCORE E&C байгууллагуудтай хамтран төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Хром үйлдлийн систем, Хромбүүкийн хэрэглээг таниулах” болон “Google Certified Educator” хөтөлбөрийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулж байна.
ХӨТӨЛБӨРТ
ХАМРАГДСАНААР
Технологийн ахисан түвшний хэрэглээг болон Google-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэх мэдлэгийг олж авах болно.
MOES хаягаа хэрэглээнд нэвтрүүлэх
Хром үйлдлийн систем, Хромбүүк дээр ажиллах анхан шатны мэдлэг
Google Workspace (Google Docs, Google Sheets, Google Slides гэх мэт) хэрэглэгдэхүүнийг өдөр тутамдаа ашиглах арга
AI буюу хиймэл оюун ухааныг ашиглан ажил, хичээлээ үр ашигтай, сонирхолтойгоор төлөвлөж, зохион байгуулах зэрэг аргуудыг сурах болно



