
"ШИЙДЭЛЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨР
“Catalyst Student” буюу “Шийдэлч Сурагч” төсөл нь орон нутгийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, тогтвортой хөгжил, энтрепренершип сэтгэлгээ сэдвүүдээр сургалт зохион байгуулж улмаар өөрийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдсэн санал санаачилга, төслийг багаараа хэрэгжүүлэх боломжоор хангана.



Шийдэлч сурагчдын сэтгэгдэл
Шийдэлч сурагч төсөлд хамрагдсанаар би маш их зүйл сурсан. Илүү нийтэч болж, нийгмийн идэвхтэй болсон. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж, бусад сурагчдад түгээж чадсан. Энэ нь хүүхдүүдэд ч гэсэн эерэг нөлөө үзүүлсэн.
Хөтөлбөрийн өмнөх би байгальдаа хайртай, асуудлыг нь мэддэг л хүн байсан ба бодит үйлдэл гаргаж чаддаггүй нэгэн байсан. Харин одоо зөвхөн мэдээд зогсохгүй, мэдлэгээ ашиглаад гаргалгаа, гарцыг нь олдог, илүү нээлттэй хүн болсон.
Түүнчлэн удирдах, манлайлах гэдэг нь хүнийг захирах биш, харин хүн болгоны үзэл бодол, саналыг хүлээж авч чаддаг байхыг хэлдэг гэдгийг ухаарсан.
Миний хувьд Шийдэлч сурагч төсөл 3 үгээр:
Өнгөлөг Гэрэлт Ирээдүй
Г.Дондогдулам
("Green Bees" багийн ахлагч)
Хэнтийн аймаг Батноров сумын
Бэрх ОУС-ийн сурагч
Манай Дундговь аймаг улсын хэмжээнд цөлжилтийн хувиар хамгийн өндөрт тооцогддог. Тиймээс бид сургуулийнхаа “Үдийн цай” хөтөлбөрт зориулан усны ногоон тэжээл буюу хүнсний нарийн ногоо хангах зорилгоор гэр дотроо, жилийн дөрвөн улиралд хүнсний ногоо тарих боломжтой гидропоник (хөрсгүйгээр усанд тариалах) төхөөрөмж бүтээх төсөл хэрэгжүүлсэн.
Анх би өөрийгөө дутуу үнэлдэг, энэ төсөлд ороод санхүүжилт авч, хаалтын үйл ажиллагаанд шалгарч чадах болов уу гэж их эргэлздэг байсан. Өөрийнхөө бичсэн төсөлд итгэл муутай, өөрийгөө илэрхийлэхдээ ч тааруу байв. Харин хөтөлбөрийн дараа өөртөө итгэх итгэл маань маш их нэмэгдэж, өөрийгөө улам дайчилж эхэлсэн.
Миний хувьд Шийдэлч сурагч төсөл 3 үгээр:
Нээлттэй Амжилт Чадвар
Б.Төгөлдөр
("Rootless lab" багийн ахлагч)
Дундговь аймгийн Сайнцагаан сумын
5-р сургуулийн сурагч
ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 2024--2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛҮҮДЭД


+750
Сурагчдад хүрч ажилласан
52
Багш

11
Аймаг
15
Орон нутгийн сургууль
100
Сурагч төсөл дээр суурилсан (PBL) арга зүйгээр дамжуулан суралцлаа

22
Сурагчдын санаачилсан төсөл бодитоор хэрэгжсэн










