Тавдугаар сарын онцлох үйл явдлын тойм 🌱🏃♂️🏃♀️
- Jun 3
- 2 min read
Teach for Mongolia Fellowship хөтөлбөрт өргөдлөө илгээсэн залуусаас ll шатны шалгаруулалтыг амжилттай давж эцсийн шатанд тэнцсэн оролцогчид тодорлоо. Боловсролын салбарт өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй, манлайлах чадвартай эдгээр залуус нь Монголын ирээдүйн боловсролын манлайлагчид болохоор бэлтгэгдэж байна. Хөтөлбөрт тэнцсэн оролцогчдын тойм мэдээллийг хүргэж байна.
Хөтөлбөрт тэнцсэн нийт оролцогчдын 64% нь Улаанбаатар хотод, 36% нь хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүс шалгарлаа.
Хүйсийн хувьд тэнцсэн оролцогчдын 11% нь эрэгтэй, 89% нь эмэгтэй оролцогчид байна.
Боловсролын түвшнийг авч үзвэл тэнцсэн оролцогчдын 77.8% нь баклавар ба түүнээс дээш зэрэгтэй бол 22% нь энэ хавар төгсөх гэж буй шинэхэн төгсөгчид байна. Энэ жилийн оролцогчдын дийлэнх нь ажлын туршлагатай залуу мэргэжилтнүүд байгаа нь онцлог байлаа.
Мэргэжлийн хувьд оролцогчдын 73.7 хувь нь багш бус мэргэжилтэй бол 26.3 хувь нь багш мэргэжил эзэмшсэн байна. Түүнчлэн тэнцсэн оролцогчдын 31% багш болон боловсрол судлал, 26% нийгмийн ухаан, 15% банк санхүү, 15% байгалийн ухаан, 10% хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд олон салбарын мэдлэг, туршлагыг боловсролын салбарт нэгтгэх боломжийг бүрдүүлж байна.
2026-2028 оны “Илгээлтийн багш” хөтөлбөрийн 5 дахь элсэгчдийн танилцах уулзалт зохион байгуулагдлаа
“Илгээлтийн багш” хөтөлбөрийн 5 дахь элсэгчдэд зориулсан хөтөлбөрийн танилцуулга уулзалт 5 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Танилцуулгын үеэр “Илгээлтийн багш” хөтөлбөрийн үндсэн агуулга, зуны сургалтын бүтэц, оролцогчдод үзүүлэх дэмжлэгийн талаар танилцуулсан юм.

Бид өнгөрсөн сарын 8-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулын Job Fair-д оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид оюутнуудад элсэлт болон хөтөлбөртөй холбоотой мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж, Teach for Mongolia Fellowship хөтөлбөрийн талаарх мэдээлэл олгосон юм.

Teach For Mongolia байгууллагын хамт олон эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд байгууллагын хамт олон болон хөтөлбөрийн төгсөгч, оролцогчдын хамтаар 5 сарын 23нд амжилттай оролцож багаараа 5км-т гүйлээ.




Comments