top of page

Teach for Mongolia Fellowship хөтөлбөрийн 2026–2028 оны элсэлт албан ёсоор хаагдлаа

  • Apr 15
  • 1 min read

Хөтөлбөрийн энэ жилийн элсэлт 2 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 1-ний хооронд үргэлжилсэн бөгөөд кампанит ажлын хүрээнд их, дээд сургуулиудад мэдээллийн өдөрлөг, карьер болон нийгмийн манлайллын чиглэлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.


Үүнд:

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-д “Lead Tomorrow” арга хэмжээг зохион байгуулж, МахониЛиотта ХХН-ийн партнер, “Илгээлтийн багш” НҮТББ-ын УЗ-ийн дарга Д.Номин, Хаан банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, “Илгээлтийн багш” НҮТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Ууганбаяр, Сангийн дэд сайд Б.Хулан, Чингис хаан үндэсний баялгийн сангийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн зэрэг салбар бүртээ манлайлж буй мэргэжилтнүүд оролцож, оюутнуудад туршлага, карьерын замналаа хуваалцлаа.



  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д “Багш мэргэжлийн карьер хөгжлийн хэлэлцүүлэг” зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт Fellowship хөтөлбөрийн төгсөгчид болох С.Мөнхбаатар, Л.Бүрэнбаяр, О.Балжинням, С.Нурсулу нар уригдан оролцож, хөтөлбөрийн хугацаанд олж авсан мэдлэг, багш мэргэжлийн сорилт, сурагчидтай хамт хүрсэн амжилт, мөн нийгэм дэх залуусын манлайллын талаар өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.


  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-д Мал Аж Ахуй, Биотехнологи болон Эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хөтөлбөрийн танилцуулга, нээлттэй уулзалт зохион байгууллаа.


  • Хүмүүнлэгийн Их Сургууль (ХУИС)-д хөтөлбөр сонирхсон оюутнуудад зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Fellowship хөтөлбөрийн зорилго, боломж, нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Эдгээр үйл ажиллагаа нь залуусыг боловсролын салбар дахь боломж, манлайллын чиглэлтэй танилцуулж, хөтөлбөрийн зорилго, нөлөөллийг илүү өргөн хүрээнд таниулахад чухал хувь нэмэр орууллаа.


 
 
 

Comments


bottom of page