“Шийдэлч сурагч” төсөл 2025–2026 оны хичээлийн жилд дахин хэрэгжинэ
- TFM Tech
- Aug 5
- 1 min read
Канадын Элчин сайдын яамны Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сан
хөтөлбөрийн санхүүжилтээр “Шийдэлч сурагч – Catalyst Student” төсөл 2025–2026 оны
хичээлийн жилд хоёр дахь жилдээ хэрэгжихээр боллоо.

Илгээлтийн багш НҮТББ -с энэхүү төслийн хүрээнд орон нутгийн төрийн өмчит
ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад уур амьсгалын өөрчлөлт, байгаль
орчин, тогтвортой хөгжил, энтрепренершип сэтгэлгээ сэдвүүдээр сургалт зохион
байгуулдаг. Улмаар өөрийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдсэн санал
санаачилга, төслийг багаараа хэрэгжүүлэх боломжоор хангадаг онцлогтой.
Төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Илгээлтийн багш НҮТББ, Канадын Элчин
сайдын яамтай албан ёсоор гэрээ байгууллаа.

Уур амьсгалын мэдлэг түгээн дэлгэрүүлэх, сурагчид өөрийн орон нутгийн асуудлыг
төсөл байдлаар шийдвэрлэх боломжийг олгож буй төслийг дэмжиж хамтран ажиллах
болсон Канадын санд дахин талархал илэрхийлье.
Шийдэлч сурагч 2026 тун удахгүй...



Comments