top of page

Шийдэлч Сурагч 2026: Сонгон Шалгаруулалтын Үр Дүн

  • Dec 2, 2025
  • 1 min read

Updated: 2 days ago

Канадын Элчин сайдын яамны Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сан хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шийдэлч Сурагч” төслийн хүрээнд энэ жил нийт 41 төслийн санал хүлээн авч, урьдчилсан шалгуурыг ханган хоёрдугаар шатны ярилцлагад 21 баг оролцлоо. Ярилцлага, үнэлгээний үр дүнд 13 төсөл шалгарсан ба эдгээр төслийн багууд Улаанбаатар хот болон 5 аймгаас тодорлоо.



Шалгарсан 13 багт төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд зориулан санхүүжилт олгох бөгөөд тэд орон нутаг болон нийслэлийн хүүхэд, залуучуудад чиглэсэн нийгэмд эерэг өөрчлөлт авчрах санаачилгуудаа хэрэгжүүлж ажиллах болно.


Энэхүү сонгон шалгаруулалт нь хүүхэд, залуучуудын шийдэлд суурилсан бүтээлч оролцоог дэмжих, тэднийг өөрийн санаагаар нийгэмд бодитой хувь нэмэр оруулах боломжийг бий болгоход чиглэж байгаа юм.



 
 
 

Comments


bottom of page