Хичээлийн шинэ жилийг угтан "Teach for Mongolia" хөтөлбөрийн бүх элсэлтийн оролцогч, төгсөгчдийн нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.
- TFM Tech
- Sep 1
- 1 min read
Teach for Mongolia байгууллагын хөтөлбөрийн төгсөгч болон оролцогчдын нэгдсэн уулзалт 8 дугаар сарын 21-ний өдөр болж өнгөрлөө. Уулзалтад хөтөлбөрийн бүх элсэлтийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, шинэ элсэлтийн оролцогчидтой танилцан халуун дотно яриа өрнүүлж, туршлага солилцов.
Мөн энэ өдөр Teach for Mongolia байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Номин хүрэлцэн ирж, оролцогчидтой уулзалт хийсэн бөгөөд байгууллагын цаашдын бодлого, хөтөлбөрийн хөгжлийн талаар санал солилцож, төгсөгчдийн идэвх оролцоог үнэлж урам өгсөн юм.

Ийнхүү нэгдсэн уулзалт нь төгсөгч, оролцогчдыг ойртуулж, хамтдаа суралцах, хөгжих шинэ боломжийг нээсэн өдөр болж өнгөрлөө.



Comments