Ханбогд сумын боловсролыг дэмжих “Илгээлтийн багш” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
- TFM Tech
- Sep 1
- 1 min read
Teach for Mongolia байгууллагын "Илгээлтийн багш" хөтөлбөр нь 2024 оноос эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан болон Ханбогд сумын ЗДТГ-тай хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг ажлын хүрээнд 8-р сарын 12-ны өдөр хөтөлбөрт хамрагдаж буй багш нарыг Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан хүлээн авч уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2024-2025 оны хичээлийн жилд 4 багш Ханбогд суманд хувиарлагдан ажиллаж эхэлсэн бол 2025-2026 оны хичээлийн жилд нэмж 5 багш тус сумын Ерөнхий боловсролын 1 болон 2-р сургуульд багшлахаар боллоо. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэн, багш нарыг дэмжих, тэднийг сургах, хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь тус сумын боловсролын салбарт хийгдэж буй чухал хөрөнгө оруулалт болж байна.




Comments