top of page

Хамтран ажиллагч орон нутгийн сургуулиудаар зочлов

  • Apr 14
  • 1 min read

Updated: Apr 15

3 дугаар сард бид Teach for Mongolia хөтөлбөрийн хамтран ажиллагч орон нутгийн сургуулиудад ажлын айлчлал хийлээ.


Хөтөлбөрийн оролцогч багш нарын ажиллаж буй Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Өмнөговь аймгийн Ханбогд болон Цогтцэций сум, мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургуулиудаар тус тус зочилж, сургуулийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд болон сургалтын явцтай танилцлаа.



Энэхүү ажлын зорилго нь сумын сургуульд ажиллаж буй хөтөлбөрийн оролцогчдын туршлага, хэрэгжилтийн явцыг судлах, тэдний сургалтын арга зүйг үнэлэх, мөн цаашдын хичээл, хөтөлбөрийн чанарыг сайжруулах боломж, нөхцөлийг тодорхойлох, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.


Үүний үр дүнд бид сургуулийн орчинд боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагч бүрд чанартай боловсрол олгох, мөн сурагчдын сургуулиас гадуурх оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж буйг газар дээр нь ажиглалаа. Энэ нь сурагчдын идэвх оролцоо, багш нарын манлайлал, сургуулийн зохион байгуулалт, хамтын ажиллагааны бодит жишээгээр илэрхийлэгдэж байв.



 
 
 

Comments


bottom of page