Хамтран ажиллагч орон нутгийн сургуулиудаар зочиллоо.
- TFM Tech
- Oct 2
- 1 min read
Энэ 9 дүгээр сарын турш Teach for Mongolia хамтран ажиллагч сургуулиудаар зочлох, хөтөлбөрийн оролцогч багш нартайгаа уулзаж, дэмжлэг үзүүлэх ээлжит ажлаа зохион байгууллаа.
Энэ удаад бид хөтөлбөрийн оролцогчид болох И.Билгүүн, М.Ариунцэцэг, Б.Лхагвадулам, Т.Төвсанаа, П.Энхмаа, Ж.Энхзаяа багш нарын маань ажиллаж буй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь аймгийн сургуулиудаар зочилсон юм. Харин бусад хөтөлбөрийн оролцогчдын ажиллаж буй сургуулиуд дээр 10 дугаар сард зочлохоор төлөвлөж байна.




Уулзалтын үеэр сургуулийн удирдлага, сургалтын менежер, багш сурагчидтай уулзах, хөтөлбөрийн оролцогчдын ажиллах орчин, сургалтын арга барил, хичээлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажилтай танилцсан юм. Мөн орон нутагт тулгамдаж буй боловсролын асуудал, сургуулийн хөгжлийн боломжуудын талаар нээлттэй ярилцаж, санал солилцсон нь чухал ач холбогдолтой байв.
Энэхүү ажлын зорилго нь орон нутагт ажиллаж буй оролцогчдын туршлагаас суралцах, хэрэгжүүлж буй ажлын үр дүнг харах, цаашид хөтөлбөрийг улам сайжруулахад чиглэсэн юм. Энэ удаагийн уулзалтын үеэр Teach for Mongolia хөтөлбөрийн багш нар хөдөө орон нутагт ажиллаж, хүүхдүүдийн суралцахуйг дэмжих, тэгш боловсролыг түгээхэд тууштай чармайж байгааг илүү тод харлаа.



Comments