Хамтран ажиллагч Зүүн ба Говийн бүсийн сургуулиудаар зочиллоо.
- TFM Tech
- Oct 31
- 1 min read
Бид 10 дугаар сард хамтран ажиллагч Зүүн болон Говийн бүсийн сургуулиудаар зочиллоо. Энэ удаад хөтөлбөрийн оролцогчдын ажиллаж буй Хэнтий, Дорнод, Өмнөговь аймгуудыг зорин очиж, сургуулиудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, сургалтын явцыг дэмжиж ажилласан юм.
Энэхүү ажил нь орон нутагт ажиллаж буй оролцогчдын туршлагаас суралцах, тэдний хэрэгжүүлж буй ажил, сургалтын арга барилыг үнэлэх, цаашид хөтөлбөрийг сайжруулах боломжийг тодорхойлох зорилготой байв.
Уулзалтын үеэр Teach for Mongolia хөтөлбөрийн багш нарын хөдөө орон нутагт хүүхдүүдийн суралцахуйг идэвхтэй дэмжиж, сургууль бүрт тэгш боломж олгох, чанартай боловсрол түгээх чиглэлд хэрхэн ажиллаж буй туршлагатай танилцлаа.








Comments