Орон нутгийн сургуулийн удирдлагыг чадавхжуулах хөтөлбөрийн 8 дугаар сарын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
- TFM Tech
- Sep 1
- 1 min read
8 дугаар сарын 19-нд бид орон нутгийн сургуулийн удирдлагуудад зориулсан “Шинэ ажилтныг хүлээн авах соёл” сэдэвт цахим сургалтаа амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр хөтөлбөрийн оролцогчид шинэ ажилтанд ээлтэй орчин бүрдүүлэхийн ач холбогдлыг судалж, багийн шинэ гишүүдийг дэмжих, нэгтгэх болон эерэг ажлын уур амьсгал бий болгох стратегийг сурч авсан юм.

Уг сургалтаас сургуулийн удирдлагууд багийн нягт уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мөн сургуулийн хамт олны гишүүн бүр өөрийгөө үнэлэгдэж, дэмжигдэж буйг мэдрэхэд чиглэсэн хэрэгжүүлж болохуйц санаануудыг олж авлаа.



Comments