Орон нутгийн сургуулийн удирдлагыг чадавхжуулах хөтөлбөр-2025
- TFM Tech
- Mar 19
- 1 min read
Updated: Apr 8

Бид хамтран ажиллаж буй сургуулиуд дээрээ “Орон нутгийн сургуулийн удирдлагыг чадавхжуулах хөтөлбөр-2025” (RSLP)-ыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь 2-р сарын 19-нөөс эхлэн 11-р сар хүртэл цахим болон танхим хосолсон хэлбэрээр үргэлжлэх юм.
Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж буй 6 аймаг, 9 сумын 30 орчим сургуулийн удирдлагуудыг Улаанбаатар хотноо урьж, 3 өдрийн эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийг “Барловорлд Монголиа ХХК” болон Олон улсын боловсролын хүрээлэнгийн (Institute of International Education, IIE) дэмжлэгтэйгээр өргөн хүрээнд хэрэгжүүлж буйгаа дуулгахад таатай байна.
Сургалтын эхний хоёр өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж, PwC Mongolia академийн зөвлөх багш Э.Өнөрцэцэг, Б.Отгонсүрэн нар “Нөхцөл байдлын манлайлал”, “Үр дүнтэй санал шүүмж хэлэх нь”, “Үр дүнтэй харилцаа ба зөрчилдөөнийг удирдах нь” сэдвүүдээр сургалт орлоо. Харин сүүлийн өдөр Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялал зохион байгуулсан бөгөөд удирдлагууд өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, хөтөлбөрийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөлөө.
Гурван өдрийн сургалтад идэвх санаачилгатай оролцож, алсаас зорин ирсэн бүх сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Мөн сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн PwC Mongolia болон Гёте олон улсын бүрэн дунд сургуулийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Comentarios