top of page

Бид Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Updated: Mar 19

Бид Монгол улсын ууган их сургууль болон Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд бид МУИС-ийн Оюутны хөгжлийн төв (ОХТ)-тэй хамтран оюутан залуусд "Teach for Mongolia" хөтөлбөрийн мэдээллийг түгээх, тэдэнд зориулсан төрөл бүрийн хэлэлцүүлэг, сургалт, өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна.

Санамж бичигт гарын үсэг зурах уулзалтад МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн проректор Г.Галбаяр, Оюутны хөгжлийн газрын дарга В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг, Хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Ариунзаяа, нөгөө талаас “Teach for Mongolia” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг, Хөтөлбөр хариуцсан менежер Г.Ганцэцэг, Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Уянга нар байлцав.








Teach For ALL APAC Alumni Conference

Манай Teach for Mongolia хөтөлбөрийн анхны элсэлтийн залуусын нэг одоогоор Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-д нийгмийн ухааны багшаар...

 
 
 

Commentaires


bottom of page