Орон нутгийн сургуулийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөр - 11 дүгээр сарын уулзалт амжилттай боллоо.
- TFM Tech
- 4 days ago
- 1 min read
“Орон нутгийн сургуулийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөр”-ийн 11 дүгээр сарын уулзалт “Сургуулийн менежмент ба эрх зүйн кейсийн хэлэлцүүлэг” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.
Энэ удаагийн уулзалтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал ЕБС-ийн захирал М.Энхбаяр өөрийн сургуулийн туршлага, менежментийн арга барил, бодит кейсийг оролцогчдод хуваалцсан нь бусад сургуулийн удирдлагуудад хэрэгтэй зөвлөмж, санаачилга боллоо. Тэрээр сургуулийнхаа удирдлагын аргачлал, багш нарын амжилтыг дэмжих туршлагаа танилцуулсан нь уулзалтыг илүү практик туршлагаар баяжуулсан юм.
Энэхүү уулзалт нь орон нутгийн сургуулийн удирдлагуудад менежмент, эрх зүйтэй холбоотой асуудлыг бодитоор ярилцах, туршлага солилцох, өөрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо.




Comments