top of page

Орон нутгийн сурагчдын оролцоотой "Catalyst Student" 2026 төсөл амжилттай үргэлжилж байна

  • Feb 9
  • 2 min read

Канадын Элчин сайдын яамны Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сан хөтөлбөрийн санхүүжилтээр Teach for Mongolia байгууллагаас хэрэгжүүлж буй Catalyst Student 2026 төсөл нь Монгол Улсын 4 аймаг болон Улаанбаатар хотын сургуулийн сурагчдаар удирдуулсан 10 бичил төсөл хэрэгжиж байгаа билээ.


Төслийн эхний шатанд Catalyst Student буюу Шийдэлч сурагч төслийн багийн зүгээс сурагчдад зориулан хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.


Үүнд:

  • Сурагчдад байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, багаар ажиллах ур чадвар, төсөл хэрэгжүүлэх арга зүйд чиглэсэн сургалтууд

  • Сурагчдын цаг уурын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, зан үйлийг үнэлэх 2 үе шаттай судалгаанд 500 орчим хүүхэд хамруулсан

  • Сургууль болон ангидаа хэрэгжүүлж болох жижиг хэмжээний туршилтууд


Төслийн эхний шатанд шалгарсан 10 баг төслийн судалгаа, төлөвлөлт, туршилт, анхан шатны хэрэгжилтийг амжилттай гүйцэтгэв. Сурагчид судалгаа, санал асуулга, мэдээлэл түгээх аян, жижиг хэмжээний туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэргийг хэрэгжүүлж, дараах ахиц, өөрчлөлтүүд ажиглагдлаа.

  • Сурагчдын манлайлал, багаар ажиллах чадвар сайжирсан

  • Байгаль орчны асуудлын талаарх мэдлэг, ухамсар нэмэгдсэн

  • Сургууль, орон нутагт чиглэсэн бодит шийдэл туршигдаж эхэлсэн

  • Сурагчдын оролцоо, идэвх, хариуцлага нэмэгдсэн


Бага ангийн сурагчдад сургалт орж байна. Эко шийдэл баг - Өмнөговь, Цогтцэций, 2-р сургууль
Бага ангийн сурагчдад сургалт орж байна. Эко шийдэл баг - Өмнөговь, Цогтцэций, 2-р сургууль
Гидропоник аргаар ургуулсан яншуй.     Rootless Lab баг - Дундговь, Сайнцагаан, Мандал ЕБС
Гидропоник аргаар ургуулсан яншуй. Rootless Lab баг - Дундговь, Сайнцагаан, Мандал ЕБС

Хэдийгээр цаг хугацаа, нөөцийн хязгаарлалт зэрэг сорилтууд тулгарсан ч багууд төслийн цар хүрээг оновчтой тохируулж, орон нутгийн нөөц бололцоог ашиглан уян хатан байдлаар даван туулж байна. 


Одоогийн байдлаар багууд дараагийн шатанд шилжихэд бэлэн болсон бөгөөд төслүүдээ өргөжүүлэх, туршилтыг бодит хэрэгжилт болгон сайжруулах, илүү олон сурагч, эцэг эх, орон нутгийн оролцогчдыг хамруулахаар төлөвлөж байна.


Catalyst Student төсөл нь сурагчдыг зөвхөн асуудал хардаг бус, шийдэл санаачлагч, өөрчлөлт бүтээгч болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд төслийн үргэлжлэл нь Монголын боловсрол, байгаль орчин, иргэний оролцоонд бодит хувь нэмэр оруулж байна. 


Төсөл амжилттай хэрэгжихэд биднийг дэмжин хамтран ажиллаж буй Канадын Элчин сайдын яамны Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сан (CFLI) хөтөлбөрт дахин талархал илэрхийлье.


Дахин ашиглах боломжтой хүнсний уут.                                                  Green bees баг - Хэнтий, Бэрх ОУС
Дахин ашиглах боломжтой хүнсний уут. Green bees баг - Хэнтий, Бэрх ОУС
Хог хаягдал ашиглан хийсэн повер банк.                                      Guardians баг - Хэнтий, Бэрх ОУС
Хог хаягдал ашиглан хийсэн повер банк. Guardians баг - Хэнтий, Бэрх ОУС

 
 
 

Comments


bottom of page