"Илгээлтийн багш" хөтөлбөрийн 2024-2026 оны элсэлтийн уулзалт боллоо.
- TFM Tech
- Sep 1
- 1 min read
Teach for Mongolia хөтөлбөрийн 2024-2026 оны буюу 3 дахь элсэлтийн гишүүдийн нэгдсэн уулзалт 8 сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Уулзалтад хөтөлбөрийн оролцогч багш нар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, ирэх жилийн хамтын зорилго, төлөвлөгөөгөө тодорхойллоо.
Энэхүү уулзалтын үеэр хувь хүний түвшинд багш нар өөрийн ур чадвараа хөгжүүлэх, ангид сурагч бүрийн оролцоог нэмэгдүүлэх харин хөтөлбөрийн хүрээнд ирэх нэг жилийн хамтын төлөвлөгөө боловсруулж, сургуулийн орчинд илүү эерэг өөрчлөлт бий болгох, хүүхэд бүрийн суралцах оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах зорилтыг тавилаа.

Ийнхүү уг уулзалт нь гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашдын ажлын уялдаа холбоог тодорхойлох чухал арга хэмжээ болж өнгөрсөн юм.



Comments