Бид Teach for Malaysia байгууллагаас туршлага судаллаа
- TFM Tech
- Dec 30, 2025
- 1 min read
12 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд Teach For Mongolia байгууллага Teach For Malaysia байгууллагаас туршлага судаллаа. Энэхүү туршлага судлалын хүрээнд Teach For Malaysia-ийн Pre-Service Program (PSP)-ийн зохион байгуулалт, хэрэгжилттэй танилцсан бөгөөд уг хөтөлбөр нь үндсэн PSP баг болон Operations багийг хамарсан нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэрэгждэг онцлогтой юм. Мөн сургалт бүрт Teach For Malaysia-ийн төгсөгчид идэвхтэй оролцож, өөрсдийн бодит туршлага, сургамжаа хуваалцдаг нь онцгой ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн туршлага судлалын хүрээнд Teach For Malaysia-ийн төгсөгчдийн санаачлан байгуулсан ARUS сургуульд зочилсон юм. Тус сургууль нь хууль бус оршин суугчдын хүүхдүүдэд зориулсан бөгөөд албан ёсны бичиг баримтгүйгээс шалтгаалан улсын сургуульд суралцах боломжгүй, мөн хувийн сургуулийн өндөр төлбөрийг төлөх боломжгүй хүүхдүүдэд боловсролын тэгш боломж олгож буйгаараа онцлог байв.


Эдгээр туршлагаас харахад Teach For Malaysia-ийн хөтөлбөрийн зохион байгуулалт, төгсөгчдийн оролцоо, боловсролын тэгш боломжийг хангах сайн туршлагуудаас манай байгууллага суралцаж, нутагшуулах боломжтой олон чухал сургамж байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.


Comments