TFM багш, сурагчдын амжилт: Улсын төрөлжсөн олимпиад
- TFM Tech
- Dec 30, 2025
- 1 min read
Updated: Jan 8
Уламжлал болгон зохион байгуулагддаг багш, сурагчдын төрөлжсөн улсын 28 дахь удаагийн англи хэлний олимпиадад манай багш, сурагчид амжилттай оролцлоо.
Англи хэлний төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд Өмнөговь аймгийн Ханбогд суманд багшилж буй Teach for Mongolia хөтөлбөрийн 2024 оны оролцогчид болох англи хэлний багш Г.Хүслэн дэд байр, П.Солонго 3-р байр тус тус эзэлсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд багшилж буй Teach for Mongolia хөтөлбөрийн 2025 оны оролцогчид англи хэлний багш М.Ариунцэцэг Англи хэлний багш нарын олимпиадын II даваанд 3-р байр эзэлж, түүх, нийгмийн ухааны багш Г.Лхагвадуламын бэлтгэсэн сурагчид амжилттай оролцсон ба Түүхийн хичээлийн 9-р ангийн төрөлд нийт 47 сурагч өрсөлдсөнөөс 9в ангийн Б.Эрдэнэсолонго 3-р байр, 9в ангийн Номин-Эрдэнэ 4-р байр, 9в ангийн Г.Эрдэнэхишиг 5-р байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.
Түүнчлэн улсын 37 дахь удаагийн Физикийн олимпиад Дорнод аймагт зохион байгуулагдахаар болж, манай хөтөлбөрийн 2024 оны оролцогч, Дорнод аймгийн Баян-Уул суманд багшилж буй Ө.Энхзул тус олимпиадад оролцох эрхээ авлаа.
Багш, сурагчиддаа цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.


Comments