top of page

Teach For Mongolia хөтөлбөрийн 2025 оны зуны сургалт амжилттай зохион байгуулагдаж, орон нутагт хувиарлагдан ажиллахад бэлэн боллоо

  • Writer: TFM Tech
    TFM Tech
  • Aug 5
  • 2 min read
ree

2025 оны 6-р сарын 23-аас 7-р сарын 31-ний хооронд “Илгээлтийн багш” хөтөлбөрийн

шинэ элсэгчдэд зориулсан зуны сургалт амжилттай хэрэгжлээ. Тус таван долоо хоногийн

хөтөлбөрөөр багш ба багш бус мэргэжилтэй залууст орон нутгийн сургуулиудад үр

нөлөөтэй, манлайлагч багш байхад чиглэсэн сургалт, практик дасгал ажил, харилцан

суралцах орчныг бүрдүүлсэн юм.


Хөтөлбөрийн хувьд нийт найман модулийн хүрээнд явагдаж, хүүхдийн сэтгэл зүй, шинэлэг

заах арга зүй, анги удирдлага, технологи болон хиймэл оюуныг хичээлд ашиглах боломж,

микро багшлах дадлага, сурагчийн хөгжил дэвшлийг үнэлэх аргууд, багшийн манлайлал,

ёс зүй, үнэт зүйл зэрэг өргөн хүрээний агуулгыг хамарсан юм. Сургалтуудыг Монгол Улсын

Их Сургуулийн Багш оюутны хөгжлийн төв болон Тэрэлж дэх амралтын баазад зохион

байгуулсан нь оролцогчдод онолын мэдлэг, практик туршлагыг хослуулан суралцах өргөн

боломжийг олголоо.


ree

Хөтөлбөрийн онцлох үйл явдлын нэг нь Teach For Malaysia-ийн төлөөлөл хүрэлцэн ирж,

олон улсын туршлага, сургалтын сайн жишээг танилцуулсан явдал байлаа. Мөн TFM-ийн

төгсөгч багш нар хөтөлбөрийн турш идэвхтэй оролцож, шинэхэн багш нарт зөвлөгөө өгөх,

багийн ажилд нь чиглүүлэг өгөх, сурагч төвтэй заах аргын хэрэгжилтэд санал өгч, хамтран

хөгжих орчныг бүрдүүлсэн юм.


Шинэхэн багш нар маань багийн ажил, практик аргуудыг судалж үр дүнгээ тогтмол

танилцуулж, өмнөх төгсөгчид, хөтөлбөрийн зохион байгуулагч багш нараасаа сэтгэгдэл

сонсож сайжруулж ажилласан юм.


Зуны сургалтын амжилттай хэрэгжилтэд хичээл заасан багш нар болох Э. Нямтогтох ба Х.

Сугараа багш, сургалтыг дэмжсэн TFM багийн хамт олон, төгсөгчид болон сургалтын анги

танхимаар хангасан МУИС-ийн Багш хөгжлийн төв, багшлах практик дадлага хийхэд

туслалцаа үзүүлсэн Томүжин Алтернатив сургуульд гүн талархал илэрхийлье.


ree

Хөтөлбөрийн төгсгөлд төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцогчид өөрсдийн

өсөлт хөгжил, сургалтаас авсан ойлголт, туршлагаа эргэцүүлэн ярилцсан юм. Ийнхүү

TFM-ийн 2025 оны Зуны сургалт амжилттай хэрэгжиж, зөвхөн заах арга барил төдийгүй

олон шинэлэг арга зүй, хөдөө орон нутагт өөрчлөлт авчрах манлайлагчид байх зэрэг өргөн

хүрээний сургалт болж өндөрлөлөө.


Шинэхэн багш нартаа 2025-2026 оны хичээлийн жилд нь амжилт хүсье!


Чанартай хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд...

 
 
 

Comments


bottom of page