Teach For Mongolia-ийн төгсөгчид “Эрдэм” төвийн хүүхдүүдэд чиглэсэн боловсрол, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа
- TFM Tech
- Dec 30, 2025
- 1 min read
Teach For Mongolia хөтөлбөрийн 2024 болон 2025 оны төгсөгч залуучуудын төлөөллүүд хамтран “Эрдэм” хүүхэд хамгаалах төв, асрамжийн газрын хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэг, боловсролын үйл ажиллагааг энэ 12 дугаар сард зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголт хийх зөвлөгөө өгч, сурагчидтай ярилцаж, өөрийн сонирхол, чадвараа танин мэдэх, зөв мэргэжил сонгоход чиглэсэн зөвлөмж, зааварчилгаа өгөв. Мөн мэргэжил сонголттой холбоотой кино задлан хэлэлцэх үйл ажиллагаа зохион байгууллаа.
Бага насны хүүхдүүдэд зориулсан “Үлгэрийн цаг” зохион байгуулж, үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолт болон харилцан оролцоотой сонирхолтой үйл ажиллагаагаар хүүхдүүдэд баяр баясал, эерэг сэтгэгдэл төрүүлсэн юм.


Энэхүү хамтарсан үйл ажиллагаа нь асрамжийн газрын хүүхдүүдийн нас, хэрэгцээнд нийцсэн байдлаар боловсролын дэмжлэг үзүүлж, ахлах ангийн сурагчдын ирээдүйн зорилгоо тодорхойлоход тусалсан, мөн бага насны хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Comments