top of page

Teach for Mongolia Fellowship хөтөлбөрийн 2026 - 2028 оны элсэлт албан ёсоор зарлагдлаа

  • 2 days ago
  • 1 min read

Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах, хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилготой Teach for Mongolia (TFM) Fellowship хөтөлбөрийн 2026 оны элсэлт албан ёсоор зарлагдлаа. 


Энэхүү хөтөлбөр нь Монгол орны алслагдсан болон багшийн дутагдалтай бүс нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад багшлах замаар бодит өөрчлөлт бий болгохыг зорьдог манлайллын хөгжлийн хөтөлбөр юм.


Fellowship хөтөлбөрийн багш нар зөвхөн хичээл заахаас гадна сурагчдын сурлагын амжилтыг дэмжих, тэдний манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын орчинд эерэг өөрчлөлт бий болгох олон төрлийн санаачилга, төслүүдийг хэрэгжүүлдэг. Ингэснээр сурагчид өөрсдийн чадавхийг нээж, нийгэмдээ хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагч болон төлөвшихөд дэмжлэг үзүүлдэг.



Бүртгэлийн хугацаа

2026 оны элсэлтийн бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.


Хэн оролцох боломжтой вэ?

  • Монгол Улсын иргэн байх

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх (2026 оны 6 дугаар сарын байдлаар их сургуулиа төгссөн байх)

  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх


Бид хэнийг хайж байна вэ?

  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй

  • Боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулах чин хүсэлтэй

  • Ёс зүйтэй, эерэг хандлагатай шинэ үеийн манлайлагч

  • Өөрийгөө сорих, шинэ орчинд дасан зохицох чадвартай


Бүртгүүлэх холбоос

  • Энд дарж бүртгүүлээрэй.


Хэрэв та боловсролоор дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хүсэж байвал Teach for Mongolia Fellowship 2026 хөтөлбөрт бүртгүүлж, Монголын ирээдүйн сурагчдын амьдралд бодит нөлөө үзүүлэх боломж нээлттэй байна.




 
 
 

Comments


bottom of page