top of page

Teach For Malaysia-аас томилолтын баг 6-р сарын 16-аас 7-рсарын 4 хооронд Teach For Mongolia-д ажиллалаа

  • Writer: TFM Tech
    TFM Tech
  • Aug 5
  • 1 min read

2025 оны 6-р сарын 16 - 7-р сарын 4 өдрүүдэд Teach For Malaysia (TFMalaysia)

төлөөлөгчдийн баг монголд ирж Teach For Mongolia (TFMongolia)-д гурван долоо хоногийн

хугацаанд хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөр, манлайлал хөгжүүлэлт, төгсөгчдийн

идэвх оролцоо зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцлоо.


ree

Хоёр талын баг хамтран ажиллах хугацаанд:

● Хөтөлбөрүүдийн бүтэц, сургалтын арга зүй, манлайллын арга барилыг харьцуулан

хэлэлцсэн

● Зуны сургалт, STEM боловсрол, багш нарын арга барил, төгсөгчдийн оролцоог

идэвхжүүлэх талаар хамтарсан сургалт, семинаруудыг зохион байгуулж практик

туршлага солилцлоо

● Тэрэлж болон Цонжин Болдогт хээрийн сургалт, албан бус уулзалтуудыг зохион

байгуулж баг хоорондын харилцааг бэхжүүлсэн

● Илгээлтийн багш хөтөлбөрийн ээлжит төгсөгчдийн арга хэмжээд оролцож, олон

улсын туршлага, төгсөгчдийн холбоо харилцааны жишээг хуваалцлаа.


Онцлох хөтөлбөрүүдээс дурдвал:


"Theory of Leadership & Alumni Impact" – Кевин Тхам

Энэхүү сургалтаар зуны сургалтын оролцогчид маань манлайлал гэдэг төрөлхийн бус

хөгжүүлж болдог чадвар гэдгийг ойлгож, хувьд хүнээс эхлэн хамтын хүчин чармайлт,

системийн түвшинд хэрхэн нөлөөлөл үзүүлдэг талаар онол, практикийг судаллаа.

Манлайллын онолын бүтэц үнэлгээний аргачлал, төгсөгчдийн манлайллын бодит жишээг

танилцууллаа.


"Lead Others: Building Partnerships" – Айна ба Миза

Энэ сургалтаар орон нутгийн сургуульд ажиллах багш нарт зориулан сургуулийн

удирдлагууд, хамтран ажиллагч багш нар, сурагчидтай хэрхэн үр дүнтэй харилцаа,

түншлэл бий болгох талаар дадлага, туршлага хосолсон сургалт болж өнгөрлөө.

Оролцогчдод бодит нөхцөлд тулгардаг сорилтуудыг хамтын ажиллагааны зарчмаар даван

туулах, сургуулийн орчинд итгэлцэл, уялдаа холбоо хэрхэн бүтээх тухай хэрэгцээт ур

чадвар, мэдлэгийг олголоо.


ree

Энэхүү томилолтын хүрээнд хоёр байгууллага хоорондын итгэлцэл, харилцан суралцах

орчныг бэхжүүлж, бүс нутгийн боловсролын салбар дахь манлайллыг дэмжих стратегийн

хамтын ажиллагааны чухал алхам боллоо.

 
 
 

Comments


bottom of page