Teach for Impact нээлттэй үйл ажиллагаа ХААИС-д
- TFM Tech
- Oct 31
- 1 min read
Бид 9 дүгээр сард Монгол Улсын Их Сургууль дээр анх удаа зохион байгуулсан Teach for Impact нээлттэй үйл ажиллагааг 10 дугаар сарын 16-ны өдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургууль дээр дахин зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь их, дээд сургуулийн оюутнуудад нийгэмд эерэг өөрчлөлт авчрах залуусын оролцооны талаар танилцуулах, хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг хүргэх зорилготой байв.

Арга хэмжээний үеэр хөтөлбөрийн анхны элсэгчдийн нэг С.Нурсулу уригдан ирж, өөрийн туршлага, хөтөлбөрт оролцсоноор олж авсан ур чадвар, өөрчлөлт, сургамжаа оюутнуудтай хуваалцсан юм. Тэрээр “Teach for Mongolia” хөтөлбөрт нэгдэх шийдвэр гаргасан түүх, хөдөө орон нутагт ажиллах үеийн сорилт, урам зориг, сурагчидтайгаа хамт гаргасан амжилтуудаа ярьсан нь оюутнуудад урам зориг өгсөн юм.

Мөн үйл ажиллагааны үеэр Teach for Mongolia хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй сургалт, манлайллын хөгжил, нийгмийн өөрчлөлтөд чиглэсэн санаачилга, оролцох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.



Comments