Teach for Impact нээлттэй үйл ажиллагаа
- TFM Tech
- Oct 2
- 1 min read
9 сарын 24-ний өдөр бид Teach for Impact нээлттэй үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд “Teach for Impact” нэгдсэн панел хэлэлцүүлэг болон Teach for Mongolia анхны төгсөгч Э.Нямтогтох “Миний 1280 цагийн аялал” сэдвээр өөрийн сонирхолтой түүхийг хуваалцсан юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, монгол залуучуудад үнэ цэнтэй туршлага, бусад орны жишээг хуваалцсан Teach For All байгууллагын Ази номхон далайн бүсийн орнууд хариуцсан захирал Анкана Шэйт, Teach for Malaysia байгууллагын үүсгэн байгуулагч, Teach for All байгууллагын Ази номхон далайн бүсийн орнуудын төгсөгчид хариуцсан захирлаар ажиллаж буй Дзамер Дзулкифли болон хөтөлбөрийн анхны төгсөгч Т.Пүрэвсүрэн панелистууддаа гүн талархал илэрхийлье.


Та бүхний оролцоо энэ өдөрт илүү онцгой урам өгч, ирээдүйн залуусын итгэл, зорилгод үнэтэй хувь нэмэр оруулсан юм.



Comments