Teach For All байгууллагын олон улсын чуулган Камбож улсад зохион байгуулагдав.
- TFM Tech
- 5 days ago
- 1 min read
11 дүгээр сард “Teach For Mongolia” байгууллагын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг болон Түр удирдах зөвлөлийн дарга Д.Номин нар Камбож улсад зохион байгуулагдсан Teach for All байгууллагын “Захирал болон Түр удирдах зөвлөлийн гишүүдийн чуулган”-д оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдвийн дор зохион байгуулагдаж, үр дүнтэй системийн өөрчлөлт нь бат бөх, хамтын ажиллагаанд суурилсан харилцаанаас үүдэлтэй болохыг онцолсон юм.
Чуулганы үеэр боловсрол болон нийгмийн системд тогтвортой, утга учиртай өөрчлөлтийг бий болгоход удирдагч, байгууллага, хамт олон, олон нийтийн хооронд итгэл, харилцаа, хамтын холбоог хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг хэлэлцэв.
Мөн ирээдүйн боловсролын манлайлагчдыг сургаж хөгжүүлэх стратеги, олон улсын тусламж, хандивын нөөцийг бүрдүүлэх, зохистой ашиглах арга зам, боловсролын тэгш байдлыг дэмжих үүднээс хиймэл оюун ухааны боломжийг ашиглах, системийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хамтын удирдлагыг бэхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд хүрээнд тус уулзалт болж өндөрлөлөө.




Comments