top of page

RSLP - Орон нутгийн сургуулийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөрийн 9 дүгээр сарын сургалтыг зохион байгууллаа.

  • Writer: TFM Tech
    TFM Tech
  • Oct 2
  • 1 min read

Updated: Oct 3

Энэ 9 дүгээр сарын 19-ний өдөр бид орон нутгийн сургуулийн удирдлагуудад зориулсан "Судалгаанд суурилсан шийдвэр гаргалт" сургалтыг зохион байгууллаа.


Сургалтыг судлаач Б.Батхүү удирдан явуулж, оролцогчид судалгааны ач холбогдол, түүнийг сургуулийн өдөр тутмын менежмент болон урт хугацааны үйл ажиллагаандаа хэрхэн үр дүнтэй ашиглах талаар цогц мэдлэг авч арга зүйгээ баяжууллаа. Мөн оролцогчид бие биетэйгээ хэрэгцээтэй мэдээлэл, сайн туршлагаа солилцож, тулгарч буй нийтлэг сорилтуудыг хамтдаа хэлэлцсэн нь сургалтын үнэ цэнийг улам нэмэгдүүлсэн явдал боллоо.


ree

Ингэснээр сургуулийн удирдлагууд цаашдын шийдвэр гаргалтаа илүү баталгаатай, судалгаа, нотолгоонд тулгуурласан байдлаар хийх нөхцөл бүрдэж, хамтын ажиллагаа, харилцан суралцах соёл бэхжих чухал алхам тавигдсан юм.


 
 
 

Comments


bottom of page