Gemini Ai ашиглан ээлжит хичээл төлөвлөх нь
- TFM Tech
- Dec 30, 2025
- 1 min read
Хөтөлбөрийн оролцогчдын хүсэлт, хэрэгцээнд үндэслэн 12 дугаар сарын ээлжит цахим уулзалтыг “Gemini Ai ашиглан ээлжит хичээл төлөвлөх нь” сэдвээр зохион байгууллаа. Тус сургалтыг Teach for Mongolia хөтөлбөрийн 2022 оны элсэгч, ТУЗ-ийн гишүүн Э.Золзаяа удирдан явуулж, хиймэл оюун ухааныг багшийн өдөр тутмын хичээл төлөвлөлтөд үр ашигтай, бодитоор ашиглах арга барил, практик жишээг оролцогчдод танилцууллаа.
Энэ удаагийн уулзалтын онцлог нь хиймэл оюун ухаан Gemini AI-г сургалтын үйл ажиллагаанд ухаалгаар ашиглахад чиглэсэн явдал байв. Уулзалтын хүрээнд багшийн ажлын ачааллыг бууруулж, цагийг оновчтой зарцуулахын зэрэгцээ суралцагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх боломжуудыг танилцууллаа.
Сургалтын хүрээнд дараах чиглэлүүдээр ажиллав:
Хичээлийн зорилго, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулахад AI-г ашиглах
Даалгавар, асуулт, үнэлгээний шалгуур-ыг хурдан, чанартай бэлтгэх
Сурагчдын түвшин, хэрэгцээнд нийцсэн тайлбар, жишээ боловсруулах
Багшийн давтамжтай ажлыг автоматжуулж, бүтээлч, стратегийн ажилд илүү цаг гаргах
Оролцогчид бодит жишээ, кейс дээр ажиллан, Gemini AI-г өдөр тутмын хичээл төлөвлөлтөд бодитоор ашиглах практик ур чадвар эзэмшив. Ингэснээр багш нар AI-г “орлох” бус, дэмжих хэрэгсэл болгон ашиглах ойлголтыг бататгасан нь уулзалтын чухал үр дүн байлаа.



Comments