top of page

Catalyst Student 2026 төслийн нээлт боллоо.

  • Oct 3, 2025
  • 1 min read

Updated: 2 days ago

Канадын Элчин сайдын яамны Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сан хөтөлбөрийн санхүүжилтээр Teach for Mongolia байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй сурагчдын манлайлал, уур амьсгалын боловсрол, нийгмийн идэвхийг дэмжих зорилготой “Шийдэлч Сурагч” төсөл хоёр дахь жилийнхээ нээлтийг 10 сарын 1-ний өдөр зохион байгууллаа.



Энэхүү төсөл нь сурагчдыг асуудал шийдвэрлэх чадварт сургах, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах санаачилгыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Өнгөрсөн жил эхний удаа хэрэгжихдээ олон арван сурагч өөрийн сургууль болон орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан бүтээлч санаачилгаа хэрэгжүүлж, эерэг өөрчлөлт бий болгосон билээ. 

Энэ жил төслийн хамрах хүрээ улам өргөжиж, 11 аймаг, 13 сумын 15 сургууль оролцож байгаа нь сурагчдын дуу хоолойг тэлж, илүү олон орон нутагт нийгмийн сайн сайхны төлөө манлайлах боломжийг олгож байна.



“Шийдэлч Сурагч” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхэд Канадын Сан болон Teach for All байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан сурагчдын манлайллыг бэхжүүлэхэд чухал түлхэц болж байгаа юм.

 
 
 

Comments


bottom of page