Teach for Mongolia Fellowship хөтөлбөр
“Teach for Mongolia Fellowship” хөтөлбөр нь дотоодын болон гадаадын шилдэг их, дээд сургууль төгссөн залуус болон салбар салбарын мэргэжилтнүүдэд боловсролын тэгш бус байдлыг бууруулахад гар бие оролцох боломжийг олгодог.
Манай хөтөлбөрт хамрагдсан залуус нь багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн, тэр дундаа сумдын ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар илгээгдэн ажиллах бөгөөд боловсролын салбар дахь тэгш бус, хүртээмжгүй байдал болон сурагчдад тулгарч буй саад бэрхшээлүүдийг газар дээрээс нь ойлгож бодит хувь нэмрээ оруулах болно.
Үүний зэрэгцээ хөдөө орон нутагт амьдрах, өөрчлөлтийн нэгээхэн хэсэг байх энэхүү аяллын турш өөрийгөө тал бүрээр сорьж хөгжүүлэх, цаашдын карьерын замналд шаардлагатай олон ур чадваруудыг бий болгож дэлхий даяарх уг хөтөлбөрт хамрагдсан манлайлагч залуусын нэг болох юм.
Бид хэнийг хайж байгаа вэ?
Бид боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй салбар салбарын залуу манлайлагчдыг хайж байгаа бөгөөд дан ганц хүсэл эрмэлзлээс гадна хоёр жилийн хөтөлбөрийн турш өөрийгөө хөгжүүлж сорих нөөц бололцоотой ирээдүйн манлайлагчдыг хайж байна.
Хөтөлбөрт оролцогч нь ёс зүй, харилцаа, хандлагаараа бусдад нөлөөлөх шинэ үеийн төлөөлөл байхаас гадна асуудлын учир шалтгааныг тодорхойлох, шийдэл бий болгох чадвартай, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх хүсэлтэй, тууштай, тэсвэр хатуужилтай нэгэн байх шаардлагатай.
Та багш мэргэжилгүй, туршлагагүй байж болох ба бид хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд зуны хөтөлбөрөөр дамжуулан хөдөө амьдрах, багшлах суурь онолын мэдлэг, ур чадваруудыг олгохоос гадна багш мэргэжлээр хөрвөх хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулж хоёр жилийн турш тасралтгүй хувь хүний хөгжил, манлайллын сургалтууд орж дэмжиж ажиллах болно.
Монгол улсын иргэн
байх
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх
Боловролын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Өөрийгөө сорих, асуудал шийдвэрлэх чадвартай ирээдүйн манлайлагч
Хандлага, харилцааны ур чадвар болон ёс зүйгээрээ ялгарах шинэ үеийн төлөөлөл
Сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
