
Г.Оюунлхам
Дорнод аймаг, Халхгол сум

2024 оны 8 сарын 28
Мэдэх нэг ч хүнгүй хотод 2 чемодан хувцастайгаа буув
Мэдэх нэг ч хүнгүй хотод 2 чемодан хувцастайгаа буугаад, маргааш хэрхэн яаж сумруугаа явах талаар ямар ч төлөвлөгөөгүй байгаа хэр нь цоглог гэгч тэр шөнөдөө хонох газраа хайхаар зогсож буй би.
Залуу насанд мэдэрч болох хамгийн сонирхолтой, адал явдалтай мэдрэмжүүдийн нэг.

2024 оны 09 сарын 07
Мөч бүхэн амттай даа
Алчуур тохох ганц хадаас ч үгүй өрөөнд орж байлаа. Одоо харин дутах зүйлгүй бүтэн айл болжээ. Энэ бүхэнд хүрэх хүртэлх мөч бүхэн амттай даа.

2024 оны 12 сарын 30
Сумын амьдрал тэр чигээрээ кино
Найзуудын хүрээнд л юу юм гэхээс албан ёсны тайзан дээр гарч үзээгүй урлаг сонирхогч явлаа. Гэтэл нэг л мэдэхэд бүтэн сумын шинэ жилд “ая дууны эгшгэн цэнхэр хадгаа өргөн барих”-аар болчхож билээ. Сумын амьдрал өөрөө тэр чигээрээ кино шүү дээ.

2025 оны 01 сарын 22
Хэцүү зүйлүүд ч олон бий
Халхгол сум 2024-2025 оны өвлийг халаалтгүй зүтгүүлж явсаар арайхийн хавартай золгосон юм. Найгүй даарсан энэ өвөлд амьдралдаа анх удаа арга буюу эмнэлэгт хэвтэж үзсэн. Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэх зам яахин алхам бүр нь тухтай байх билээ.

Халхголын намар ба өвөл
Эх орондоо, ийм гоё зэрлэг байгалиараа их голын эрэгт залуу насандаа амьдарч үзэж байгаадаа байнга талархдаг.

2025 оны 2 сарын 10
Сумын хүүхдүүдтэй кино үзэв
Илгээлтийн багш болсны ачаар номыг нь уншдаг, хүндлэн дагадаг “Улбар” паблишингийн үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга эгчтэй танилцаад барахгүй өмнө нь сумын хүүхдүүдэд кино үзүүлж асан проекторынх нь үйл хэргийг үргэлжлүүлэхээр бэлгэнд авсан мөч. Мэдээж Булган, Халхголыг “Монгол шуудан” холбосон билээ.