
П.Солонго
Өмнөговь аймаг, Ханбогд сум

2024 оны 8 сар
Global Citizen Toastmasters клубын гишүүнээр элсэв
Global Citizen Toastmasters клубын гишүүнээр элссэн минь нийгмийн манлайлагч олон эмэгтэйчүүдтэй танилцах боломжыг надад олгосон.

2024 оны 9 сарын 19
Бялуу бариад бөөндөө ороод ирж билээ
Бялуу бариад бөөндөө ороод ирж билээ...гэр бүл шиг хамт олныхоо зүтгэлээр олон сорилтын ард гардаг шүү дээ.

2024 оны 10 сар
ЮНЕСКО-ийн Дэлхийн Геопаркуудын 8 дахь сургалт
ЮНЕСКО-ийн Дэлхийн Геопаркуудын 8 дахь удаагийн олон улсын сургалт, уулзалтад Ханбогд сумын төлөөлөлөн хамрагдав.

2024 оны 11 сар
Англи хэлний анхан шатны сургалт
Амралтын өдрүүдээр бага ангийн сурагч нарт Англи хэлний анхан шатны сургалт зохион байгуулж байгаа. Миний унаган шавь нар

2024 оны 11 сар
Зурагт ном хийх хичээлийн номоо зурж буй хүүхдүүд
Зурагт ном хийх төсөлт хичээлийн хүрээнд номоо зурж буй хүүхдүүд... Амжилттайй дуусгасан номнуудаа зарна л гэж байгаа.

2024 оны 12 сар
‘Шийдэлч Сурагч’ төсөл
‘Шийдэлч Сурагч’ төслийг хэрэгжүүлж хүрээлэлдээ хариуцлагатай хэрэглээний талаар нөлөөлөл үзүүлэхийг хичээж буй хүүхдүүдээ хараад маш их урам авч байгаа.