
Х.Оргодол
Өмнөговь аймгийн Цогтцэций сум

2024 оны 8 сар
Говьд ирлээ
Дөрвөн уулын дунд өрнөх хөл хөдөлгөөнтэй, шуугиантай хотын амьдралаас холдож, өмнийн говьд ирсэн эхний өдөр. Цэлийсэн тал, хязгааргүй цэнхэр тэнгэр, зуны бүгчим халуунд суурьшихаар нүүж ирсэн тэр мөч...

2024 оны 9 сар
Анхны 9 сарын нэгэн
Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа
Энэ л дууг хүүхэд бүр дуулан угтахад зарим хүүхэд анхны намраа, нөгөө нь 12 дахь намраа угтаж байсан бол би багш болсон анхны намраа угтаж байв. Зураг дээр байгалийн ухааны багш нарын хамт

2024 оны 9 сар
Анхны хичээлийн өдөр
Сандрал дүүрэн бас догдлолтой хичээлийн эхний өдөр. 10 дугаар ангид “Газарзүйн тусгаг” сэдвээр хичээл ороод, багшаа багшаа хэмээн дуудуулсан эхний өдөр өнгөрөв.

2024 оны 9 сар
Бичиг хэргийн зардал
Багш нарт хамгийн хэрэгтэй бичгийн цаас, шохой зэргийг энэхүү бичиг хэргийн зардал гэх 83000 төгрөгөнд таруулан худалдан авалт хийлээ.

2024 оны 10 сар
Хаяа хаяахан тог нь тасрах
Хаяа хаяахан тог нь тасрах сумын амьдрал, одоогоор удаан тог тасраагүй л байна. Өө тог тасарчихлаа гээд гэрлээ, лаагаа асаагаад суугаад байж байтал удахгүй хүрээд ирнэ. Мөн зурган дээр ха рагдаж байгаа гэр интернетийг өгсөн Unitel-дээ баярлалаа

2024 оны 10 сар
Анхны багш нарын баяр
Сурагчийн ширээний ард суудаг байсан үе минь саяхан мэт санагдах би анхны багш нарын баяраа тэмдэглэв. Өдөржин л сурагчид маань таныг 12 дугаар анги гэж харлаа гээд л ёстой хөөрхөн

2024 оны 12 сар
3 мин анхаарлын дасгал
Дандаа л цэх суугаад дасгалаа хийдэг. Нэг удаа тухтайгаараа суугаарай гэтэл бүгд хэвтээд өгөв. Тэр 2-р салааны хоосон харагдаж байгаа ширээн дээр суудаг нөхөр бүр сандал дээрээ хэвтээд өгөв.

2025 оны 01 сар
Тэмээний баяр
Говьд амьдарч байгаа учир тэмээний баяр үзлээ. Баяр дээр очвол тэмцээнд оролцож гоё сайхнаа харуулах гэж байгаа сүрлэг сайхан тэмээнүүдийг харж мөн сүү, цагаан идээнээс идэж үзэх боломж олдоно.

Хэзээ ч хатахгүй цэцэг
Багш нарын баяр болон 3 сарын 8-ны өдөр сурагчидаас маань өгсөн цэцэг. Насан туршдаа хадгалах нандин бэлэг.

2025 оны 01 сар
Шуудан ирлээ
Суманд ирсэнээс хойш шуудан ирэх үеийн мэдрэмж их гоё санагддаг болсон доо. 2 жилийн турш байнгийн минь хаяг Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Мөрөөдөл сургууль

2025 оны 03 сар
Миний хайртай өдрүүд
Өдөр бүр маш завгүй мэт өнгөрөх эдгээр өдрүүдийн ард гарсаар байгаа миний багшаа гэж дуудуулах өдрүүд...