
Э.Цэрэндүзээ
Өмнөговь аймаг, Цогтцэций сум

2024 оны 8 сар
Том цонх
Сургуулийнхаа дотуур байранд ирээд энэ том цонхийг хараад их баярлаж билээ.

2024 оны 9 сар
Говийн амар амгалан
Говь руу л явахгүй шүү гэж байсан ч говийн нарыг харсан би. Говь салхи ихтэй бусдаар сайхан, амар амгалан.

2024 оны 12 сар
Жоохнуудад хичээл заав.
Багийнханд хичээл заана гэхээр их л “жоохон” санагдаж билээ. Гэхдээ миний бодсоноос илүү “хэрсүү” юм билээ тэд.
Харин миний хувьд англи хэлийг анхнаас нь заана гэдэг том “сорилт’’ байсан шүү.

2025 оны 1 сар
Кабинет засч ашиглалтад орууллаа
Англи хэл группээр ордог болохоор ангийн хүрэлцээ “дутагдалтай” байсан. Гэхдээ бид 2 кабинет засч ашиглалтад орууллаа. Акустик хавтан наах л хэцүү байсан.

2025 оны 2 сар
Миний урам зориг
Багш хүнд хүүхдээс ирэх ганц чихэр, “хөөрхөн” шүү багшаа гэх ганц үг ч гэсэн урам зориг өгдөг юм шиг санагдсан.