БИДНИЙ ТУХАЙ
"Teach for Mongolia" НҮТББ нь Монгол дахь боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрт өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжоор хангах тогтолцоог бүрдүүлэх манлайлагчдыг дэмжих зорилготойгоор 2022 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 62 оронд салбартай "Teach For All" олон улсын байгууллагын албан ёсны гишүүн байгууллага юм.
АЛСЫН ХАРАА
Боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрт өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийгэм, эдийн засаг, газар зүйн нөхцөл байдлаас үл хамаарч хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшдэг тогтолцоог бүрдүүлэх эрмэлзэл, мэдлэг, ур чадвартай манлайлагчдыг дэмжих системийг бүрдүүлнэ.
_edited.jpg)
Д.Номин
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
"МахониЛиотта" ХХН-Хуульч, Партнер
Боловсрол:
-
Аризонагийн Их сургуулийн Ж.И. Рожерсийн нэрэмжит хуулийн сургуулийн Juris Doctor (JD)
-
МУИС, Эрх зүйн бакалавр

Э.Өсөхбаяр
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
Камминс АНУ, Төлөвлөлтийн мэргэжилтэн
Боловсрол:
-
Мичиганий Их сургууль, Үйлдвэрлэл Операцын инженерийн бакалавр
Манай баг

Г.Халиун
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
Анд Глобал, Санхүүгийн Шинжээч
Боловсрол:
-
Плехановын нэрэмжилт Оросын Эдийн Засгийн Их сургуулийн Бакалавр, Магистр, Доктор

Г.Гантүшиг
CEO

Г.Ганцэцэг
Program Officer

Б.Энэрэл
Training Officer
Төслийн үүсгэн байгуулагч, дэмжигчид

Э.Болормаа
Санаачлагч, Үүсгэн байгуулагч
Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, НҮБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагуудад болон Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд одоогоор Ховд аймгийн засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Ц.Баатарсайхан
Үүсгэн байгуулагч
Ц.Баатарсайхан нь Япон улсын Цахилгаан Холбооны Их сургуулийг инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
Тэрээр Монголын бизнесийн салбарын тэргүүлэх группүүдийн нэг болох "Таван Богд Групп"-ийг 1995 онд үүсгэн байгуулсан ба групп нь өдгөө 21 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компанитай гадаад болон дотоодын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал, жуулчлал, зочид буудал, хоол үйлдвэрлэл болон үйлчилгээ, банк санхүү, уул уурхайн үйлчилгээний салбарт нийт 12,000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдгөө Ц.Баатарсайхан нь "Таван Богд Трейд" ХХК-ийн ерөнхий захирал, "Говь" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон "ХААН Банк"-ны ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Г.Навчаа
Recruitment, Selection, and Matriculation Officer

А.Номиндарь
Accountant
БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Бид нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, өөрийгөө сорьж ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой дотоодын болон гадаадын шилдэг их, дээд сургууль төгссөн салбар бүрийн залуу манлайлагчдыг сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаанд багшийн дутагдалтай орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд үндсэн багшаар томилон ажиллуулдаг. Залуус нь томилогдсон орон нутагтаа боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад гар бие оролцож хүүхэд бүрт өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.
Манлайлагч залуусыг сонгон шалгаруулна
Богино хугацаанд бэлтгэн, орон нутагт илгээх
Хамтын манлайллыг дэмжих
Тогтолцоог шинэчлэх, хөгжүүлэх
Орон нутагт хоёр жилийн хугацаанд багшлах салбар салбарын манлайлагчдыг бид сонгон шалгаруулдаг.
Шалгарсан залуусыг зуны хөтөлбөрөөр дамжуулан бэлтгэж багшийн орон тоон дутагдалтай орон нутгийн сургуулиудад илгээнэ.
Бид эдгээр манлайлагчийн карьерийн замналд нь дэмжлэг үзүүлэх насан туршийн хамтын нөхөрлөл бүхий холбоог бий болгохыг дэмжиж ажилладаг.
Бид танхимын хичээлээр дамжуулан урт хугацааны манлайллыг далайцтай дэмжиж, хөгжүүлдэг.
Удирдах зөвлөл

Ч.Болортуяа
Үүсгэн байгуулагч&Удирдах зөвлөлийн дарга
Ч.Болортуяа нь хэвлэл мэдээллийн салбарт 15 жил ажилласан туршлагатай. Сэтгүүл зүйн болон бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажлын туршлага:
-
Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч
-
Монгол ТВ "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн чиглүүлэгч
-
"iKon.mn" сайтын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор
-
"GoGo.mn" сайтын сэтгүүлч, ерөнхий редактор
-
"Өнөөдөр" сонинд сурвалжлагч

Б.Намуун
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
Эрнст энд Янг Нью-Йорк, ахлах зөвлөх
Боловсрол:
-
Корнеллийн Их сургуулийн хот төлөвлөлтийн бакалавр

Г.Гантүшиг
Гүйцэтгэх захирал&Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
МУХБ хэлтсийн захирал
-
АХБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт зөвлөх
Боловсрол:
-
Корнелийн Их сургууль, Нийтийн удирдлагын магистр
-
Индианаагийн Их сургууль, Санхүүгийн бакалавр

Д.Жанцанхорол
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
Калифорни мужийн боловсролын бодлого хариуцсан мэргэжилтэн,
-
Принстоний Их сургуулийн Африк программ,
-
Калифорни мужийн Ричмонд хот
Боловсрол:
-
Колумбийн Их сургууль, Төрийн удирдлагын магистр
-
Беркли дахь Калифорнийн Их сургууль, Улс төр судлал, нийтийн бодлого бакалавр

Б.Тэмүүлэн
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
NUS i4.0 төслийн менежер
-
Дэлхийн банк зөвлөх
-
"Экьюти Лаб" нийгмийн энтерпрайз үүсгэн байгуулагч
Боловсрол:
-
Ли Куан Ю-гийн нэхэмжит Нийтийн бодлогын сургуульд магистр
-
МУИС, Олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр

Б.Хулан
Удирдах зөвлөлийн гишүүн
Ажлын туршлага:
-
HSBC
-
Notz Stucki
-
MDO зэрэг хөрөнгө оруулалтын сангуудад ахлах менежер
Боловсрол:
-
Люксембургийн Санхүүгийн Их сургууль, банк санхүүгийн магистр
-
МУИС, Математикийн бакалавр

Ч.Номин
Үүсгэн байгуулагч
Ч.Номин нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Эдийн засгийн чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшсэн ба соён гэгээрүүлэх салбарт 10 гаруй жил ажиллаж буй туршлагатай манлайлагч юм.
Тэрээр Монгол Улсын хувийн хэвшлийн тэргүүлэх компаниудын нэг "Гацуурт" ХХК, Монгол Улсын анхны таван одтой зочид буудал, Телевизийн салбарт цахиур хагалан богино хугацаанд хамгийн их үзэлттэй телевизүүдийн нэг болсон "Монгол ТВ" зэрэг байгууллагуудад удирдах албан тушаал ажилласан туршлагатай ба Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагч нийгэмлэгийн гишүүн юм.
Өдгөө Ч.Номин нь Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайдаар ажиллаж байна.
_edited_edited.jpg)
П.Батсайхан
Үүсгэн байгуулагч
П.Батсайхан нь зохион бүтээгч, инженер мэргэжилтэй, Тээврийн инженер-Эдийн засагч.
БНСЧСУ-д Тээвэр холбооны дээд сургууль, Монгол Улсын Техникийн Их сургуулийг тус тус төгссөн.
"Шунхлай Холдинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, "АПУ" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга.