top of page
DSC02126_edited.jpg

БОДИТ ОРОЛЦОО

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Teach for Mongolia Fellowship хөтөлбөр

Манай хөтөлбөр нь салбар салбарын манлайлагч залууст​ багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд 2 жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллан боловсролын салбар дахь тэгш бус, хүртээмжгүй байдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах боломжийг олгодог. 

DSC02976_edited_edited.jpg

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ЧИН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЭЛТЭЙ

ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ

ӨӨРИЙГӨӨ СОРИХ, ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРТАЙ

ЁС ЗҮЙ, ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ

БИД ХЭНИЙГ ХАЙЖ БАЙГАА ВЭ?

ТАВИГДАХ ШААРДЛАГА

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙХ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ БАЙХ

БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ЧИН ХҮСЭЛТЭЙ БАЙХ

01

ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ

Хөтөлбөрийн элсэлт жил бүрийн 3-р сард зарлагдах бөгөөд та өргөдлийн шатанд шалгарсан тохиолдолд II шатны шалгаруулалтад уригдах бөгөөд энэ үе нь дараах хэсгээс бүрдэнэ:

  • Ганцаарчилсан ярилцлага

  • Багшлах дасгал

  • Багийн дасгал (Кейс ажиллах)

  • Ерөнхий эрдэм шалгах тест

02

ЗУНЫ ХӨТӨЛБӨР

Шалгарсан оролцогчид 5-7 долоо хоногийн турш

"Teach for Mongolia - Зуны хөтөлбөр"-т хамрагдаж дараах ур чадваруудыг эзэмшнэ:

  • TFM Theory of Leadership, Theory of Change

  • Багшлах суурь, онол арга зүй

  • Багшлах дадлага

  • TFM Сурагчдад бий болгох 5 ур чадвар сургалтууд 

  • Сургалтын шинэлэг арга зүй

  • Хөдөө орон нутагт амьдрах, дасан зохицох

  • Хувь хүний хөгжлийн төрөл бүрийн сургалт, зочин илтгэгч

03

ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛАХ

Зуны хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оролцогчид багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн ЕБС-д тухайн хичээлийн шинэ жил (9-р сарын 1)-нээс багшилж эхлэх бөгөөд хөтөлбөрийн хугацаанд таныг дараах боломж, сургалт хөгжилөөр хангана:

  • Сар бүрийн заах арга зүйд чиглэсэн сургалт, дэмжлэг

  • Сар бүрийн зочин илтгэгч

  • Туршлагатай багш нараас зөвлөгөө авах "Ментор багш" хөтөлбөр

  • Багш бус  мэргэжлээс багш мэргэжлээр Бакалаврын зэрэгт хөрвөн суралцах хөтөлбөр

  • Сэтгэл зүйн зөвлөгөө, көүчинг

  • Салбар бүрийн мэргэжилтнүүдээс менторшип авах хөтөлбөр

  • Англи хэлний ярианы клуб

  • Хөтөлбөрийн дараагаар үргэлжлүүлэн магистрын түвшинд элсэн суралцахтай холбоотой зөвлөгөө

04

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНД НЭГДЭХ

Хоёр жилийн хөтөлбөрийг амжилттай дуусгасан залуус нь "Teach for Mongolia Төгсөгчдийн холбоо"-нд нэгдэх бөгөөд аль ч салбарт ажилласан үргэлжлүүлэн боловсролын салбарт хувь нэмрээ оруулах боломжтой. Мөн дэлхийн 60 гаруй оронд салбартай "Teach For All" олон улсын холбооны төгсөгчдийн эгнээнд нэгдэн карьерийн болон бусад салбарт олон давуу талууд бий болно.

bottom of page