top of page

ӨВЛИЙН УУЛЗАЛТ 2024

Бид жил бүр сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан “Өвлийн нэгдсэн уулзалт” зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уулзалтын гол зорилго нь боловсролын тэгш бус байдлыг бууруулахын төлөө орон нутагт ажиллаж, амьдарч буй хөтөлбөрийн залуусаа цуглуулж тэдний туршлага, бодит нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, цаашдын төлөвлөгөөг ярилцаж хамтдаа эрч хүчээ сэлбэх юм.


My Journey 

Teach for Mongolia хөтөлбөр одоогоор 8 аймгийн 12 суманд 5,200 гаруй сурагчдад шууд хүрч ажилладаг бөгөөд энэ бүхний цаана хөтөлбөрийн залуус маань байдаг билээ. Энэ жилийн өвлийн уулзалтыг бид “My Journey” сэдвийн хүрээнд өөрсдийн орон нутагт ажиллаж, амьдарч буй түүх, туршлага, эргэцүүллийг  хуваалцан халуун дотно яриагаар эхлүүлсэн юм.



Workshop

Бид хүрч ажиллаж буй сурагчдадаа дараах 5 ур чадварыг суулгахыг зорьж ажилладаг:

Бусдыг ойлгох чадвар (Empathy)

Өсөн дэвжих сэтгэлгээ (Growth Thinking)

Асуудал шийдвэрлэх чадвар (Problem Solving)

Шүүмжит сэтгэлгээ (Critical Thinking)

Well-being (Эрүүл амьдрах чадвар)

Дасгал ажлын хүрээнд бид анх очиход орон нутгийн сурагчдын хувьд эдгээр чадварууд аль түвшинд байсан, багш нар маань ямар шинэлэг арга зүй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эдгээр чадваруудыг эзэмшүүлж буй сайн туршлагаа хоорондоо хуваалцлаа.

Мөн дасгал ажлын төгсгөлд багш нар маань өөрсдийн ажиглалт, туршлагад үндэслэн дараах чадваруудыг нэмэлтээр эзэмшүүлэхэд цаашид анхаарах шаардлагатай хэмээн санал болголоо. Үүнд:

  • Бие даах чадвар

  • Өөрийгөө анзаарах, эргэцүүлэх чадвар (Self-Aware)

  • Хариуцлага хүлээх чадвар

  • Харилцааны ур чадвар, ёс зүй

  • Анхаарал төвлөрүүлэх чадвар



ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэлэлцүүлгийн үеэр залуус маань хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд анх “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаанаас эхлээд орон нутагт багшилж, амьдарч буй туршлага, анзаарсан асуудлууд, зорьж буй шийдэл, алсын хараагаа хуваалцлаа.



Нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг шүүмжлэх бус бодитоор өөрийн хувь нэмрээ оруулж, газар дээр нь өөрчлөлт шинэчлэлт хийхээр хичээнгүйлэн ажиллаж буй манай залуусын түүх, туршлагыг сонсохоор хүрэлцэн ирсэн “Боловсролд анхаардаг” хэн бүхэнд талархал илэрхийлье!


28 views0 comments

Comments


bottom of page