“Шийдэлч Сурагч” төслийн цахим модуль сургалт 15 сургуулийн 500 сурагчдыг хамрав.
- TFM Tech
- 7 days ago
- 1 min read
Бид 10 дугаар сарын турш “Шийдэлч Сурагч” төслийн модуль сургалтуудыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар нийт 4 удаагийн хичээл орж, 15 сургуулийн 500 орчим сурагч идэвхтэй хамрагдсан юм. Сургалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах болон манлайллын ур чадвараа хөгжүүлэх чиглэлээр мэдлэг эзэмшиж сертификатаа гардан авлаа.
Төслийн цахим сургалтын агуулга нь сурагчид дэлхий дахинд болон Монголд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг судалж, үүний нийгэм, байгаль орчинд үзүүлж буй нөлөөг ойлгох болон газрын доройтлын шалтгаан, үр дагавар, цөлжилттэй тэмцэх арга хэмжээний талаар судалж, орон нутгийн жишээн дээр дүн шинжилгээ хийсэн юм.
Мөн сургалтын явцад сурагчид туршилт, практик үйл ажиллагаа хийж, үзсэн мэдлэгээ бодитоор туршин туршиж, асуудлыг шийдвэрлэх арга барилыг дадлагаар эзэмшсэн нь онцлог боллоо.






Comments