top of page

Ханбогд сумын боловсролыг дэмжих зөвлөн туслах үйлчилгээний сургалт амжилттай зохион байгуулагдлаа

  • Apr 15
  • 1 min read

Teach for Mongolia байгууллага нь “Ханбогдын хөгжлийн хурдасгуур – Оюу Толгойн сан” ТББ-тай хамтран Өмнөговь аймгийн Ханбогд суманд боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024-2026 онд хэрэгжүүлсэн зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд сургалтаа амжилттай зохион байгууллаа.



Энэхүү сургалтад Ханбогд сумын 1 болон 2-р сургуулийн багш нар хамрагдсан бөгөөд нийт гурван үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

  • “Хиймэл оюунд суурилсан багшийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх нь”

  • “Theory of Change” арга зүйн ойлголт

  • “Empathy” ур чадвар хөгжүүлэх 


Сургалтын хүрээнд багш нар орчин үеийн сургалтын арга зүй, технологид суурилсан хичээл төлөвлөлт, мөн сурагч төвтэй сургалтын хандлагыг гүнзгийрүүлэн судалж, практик хэрэглээнд туршин үзлээ.



Ийнхүү олон жилийн турш хэрэгжсэн зөвлөн туслах үйлчилгээ амжилттай өндөрлөж, орон нутгийн боловсролын чанарыг сайжруулах, багш нарын чадавхыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй ажил болж өндөрлөлөө.



 
 
 

Comments


bottom of page