top of page

Хамтран ажиллаж буй орон нутгийн ЕБС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Updated: 3 days ago

“Teach for Mongolia” хөтөлбөр нь 2022 оны анхны элсэлтээр нийт 16 залуусыг сонгон шалгаруулж 7 аймаг, 8 сумын ерөнхий боловсролын сургуулиудад илгээгээд байгаа билээ.


Бид хөтөлбөрийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтран ажиллаж буй орон нутгийн сургуулийн удирдлагуудыг 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авч уулзлаа.



Тус уулзалтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа:

  • Хамтран ажиллаж буй сургуулийн удирдлагуудад "Teach for Mongolia" хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга,

  • Боловсролын салбарт, тэр дундаа орон нутгийн сургуулиудад тулгамдаж буй асуудал, боломжит шийдлийг тодорхойлох хэлэлцүүлэг,

  • БШУЯ-ны харьяа ОУ-ын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эрин” лаборатори сургууль болон Ерөнхий боловсролын “Хобби”сургуулиудтай танилцах аялал.


Мөн Боловсролын ерөнхий газрын багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын захирал Р.Золзаяа болон "Teach for Mongolia" НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ч.Болортуяа нар хүрэлцэн ирж орон нутгийн сургуулийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.



Бидэнтэй хамтран ажилладаг орон нутгийн сургуулийн удирдлагууддаа болон

энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан "Шинэ Эрин" болон "Хобби" сургуулийн удирдлага, нийт хамт олонд талархал илэрхийлье.



Comments


Teach for Mongolia буюу Илгээлтийн Багш НҮТББ нь 2022 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш боловсролын тэгш бус байдлыг бууруулахын төлөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

ҮНДСЭН ЦЭС

ХОЛБОО БАРИХ

Eco International Tower 7 давхар 701 тоот,
1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

+976 77757711

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Teach For Mongolia - 2025 он.

bottom of page