top of page

Орон нутгийн сургуулийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөр - 10 дугаар сарын уулзалт амжилттай боллоо.

  • Writer: TFM Tech
    TFM Tech
  • Oct 31
  • 1 min read

Орон нутгийн сургуулийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөрийн 10 дугаар сарын уулзалт “Олон нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтаар боловсролын байгууллагын хөгжилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн удирдлагын манлайлал болон хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хэлэлцэв.


Сургалтыг Орчлон олон улсын сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Анар удирдан явуулж, орон нутгийн сургуулиуд олон нийтийн дэмжлэгийг хэрхэн татах, хамтын манлайллыг хөгжүүлэх талаар туршлага, практик зөвлөмжүүдийг хуваалцсан юм.


ree

Уулзалтын үеэр оролцогчид сургуулийн бодлогод эцэг эх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудыг хэлэлцэж, харилцан санал солилцсон нь сургалтын гол үр дүн байлаа.



 
 
 

Comments


bottom of page