top of page

Бид "Teach For All" олон улсын байгууллагад албан ёсны гишүүнээр элслээ

Updated: Jan 6, 2023



Teach For All олон улсын байгууллагын зүгээс Teach for Mongolia НҮТББ-г шинэ гишүүнээр элсүүлж байгаадаа тун баяртай байна! Teach for Mongolia байгууллага нь нийгэм, эдийн засаг, газарзүйн нөхцөл байдлаас үл хамааран хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшдэг тогтолцоог бүрдүүлэх эрмэлзэл, мэдлэг, ур чадвартай манлайлагчдыг дэмжих системийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг байгууллага юм.


Сүүлийн жилүүдэд Монгол Улсын боловсролын салбарт сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сурагчдын сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх зэрэг олон үр дүнтэй ажлууд хийгдэж байгаа хэдий ч эдгээр сайжруулалтаас үл хамааран Монгол улсад, ялангуяа хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулах чиглэлд олон бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр боловсролын асуудал “COVID-19” цар тахлын үед улам хурцаар тавигдсан ба нөөц боломж, интернэтийн хязгаарлагдмал байдлаас үүдэн 174 мянган хүүхэд (нийт сурагчдын 27%) хичээлийн хоцрогдолд орсон байна.


Монгол улсад бага боловсролд хамрагдалтын түвшин сурагчдын хүйсийн байдлаас үл хамааран бараг 100 хувь байдаг боловч боловсролын чанар асуудалтай хэвээр байна. БШУЯ-ны мэдээлснээр 7-14 хүртэлх насны хүүхдүүдийн 40 орчим хувь нь уншиж ойлгох чадвар муутай байгаа юм. Цаашилбал, багшийн дутагдлын асуудал ойрын 10 жилд бодлого боловсруулагчдын хувьд асуудал дагуулахаар байна. 2030 он гэхэд Монгол улсад бага, дунд сургуулийн 32 мянган нэмэлт багш шаардлагатай болох юм.


Teach for Mongolia НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ганхуягийн Гантүшиг тэргүүтэй Teach for Mongolia НҮТББ-ын хамт олон Монгол улсын хот, хөдөө орон нутгийн боловсролын тогтолцоог сайжруулах, тэгш бус байдлыг бууруулахын төлөө ажиллаж байгаа бөгөөд эхний буюу 2022-2024 оны элсэлтээрнийт 120 гаруй өргөдөл хүлээн авснаас 16 залуусыг сонгон шалгаруулсан бөгөөд эдгээр залуус нь Монгол улсын 7 аймгийн 8 суманд багшилж байна. Эдгээр залуус сурагчдыг дэмжих чиглэлд сургуулийн хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчдын ар гэр, олон нийттэй нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монголын нийгэмд, тэр дундаа хөдөө орон нутагт сэтгэцийн эрүүл мэндийн асуудал төдийлөн хөндөгддөггүй сэдэв юм. Хөтөлбөрийноролцогч биеийн тамирын багш нь ангидаа бясалгалын дасгал орж эхэлсэн нь сурагчдад дотоод сэтгэлээ эргэцүүлэх, тунгаан бодох, өөрийн мэдрэмжийн талаар ярилцах боломжийг олгож байгаа ба сурагчдаас ихээхэн талархал хүлээгээд байна.

Teach For All байгууллагын зүгээс олон улсын холбоондоо Teach for Mongolia байгууллагыг элсүүлсэндээ баяртай байгаа ба Teach for Mongolia байгууллагын ажилтнууд, багш, сурагчид, ирээдүйн хөтөлбөрийг төгсөгчид цаашлаад тэдний хамтран ажилладаг хамт олноос суралцах, хамтран хөгжихийг тэсэн ядан хүлээж байна.




75 views0 comments

コメント


bottom of page